Новалинк ХХК
  • НҮҮР
  • ШИНГЭН ХҮЧИЛТӨРӨГЧИЙН БЭЛДМЭЛ
  • CHILDLIFE
  • RAD 57 ОНОШЛОГОО
  • ХӨДӨЛМӨР ЭРҮҮЛ АХУЙ
  • ЗӨВЛӨГӨӨ
    • НИЙТЛЭЛ
    • АНТИОКСИДАНТ
  • БИДНИЙ ТУХАЙ
  • BLOG
    • Liqid Oxygen drops
    • ChildLife
  • НҮҮР
  • ШИНГЭН ХҮЧИЛТӨРӨГЧИЙН БЭЛДМЭЛ
  • CHILDLIFE
  • RAD 57 ОНОШЛОГОО
  • ХӨДӨЛМӨР ЭРҮҮЛ АХУЙ
  • ЗӨВЛӨГӨӨ
    • НИЙТЛЭЛ
    • АНТИОКСИДАНТ
  • БИДНИЙ ТУХАЙ
  • BLOG
    • Liqid Oxygen drops
    • ChildLife
Search by typing & pressing enter

YOUR CART

Picture
Масимо СЕТ® стандартын энэ оксиметрээс сатураци, пульс болон PI индексийг шууд тодорхойлох боломжтой ба нэмэлт шинэчлэлт хийгдсэнээр (Өөрөөр хэлбэл төхөөрөмж дээр мэдрэгчүүдийг сольж хэрэглэснээр) гемоглобины тоо хэмжээ, хүчилтөрөгчийн контент, карбооксигемоглобин, метегемоглобин болон PVI (цусны урсацын индекс-г) параметрүүдийг тодорхойлох боломжтой.
Монгол орны нөхцөлд тохирсон, цаг уурын эрс тэс өөрчлөлтөнд ажиллах чадвар бүхий RAD57 Ко Оксиметрийг дараахь нөхцлүүдэд ашиглана. Үүнд, Онцгой байдлын үед гамшиг ослын, яаралтай тусламж, цочмог хордлогын тохиолдлуудад, амбултори ба клиник эмчилгээ оношлогоонд, хөдөлмөрийн эрүүл ахуй, хөдөлмөрийн нөхцлийн хордлогыг тухай бүрт зогсоох болон нийтийн эрүүл мэндийн үйлчилгээнд ашиглах
бүрэн боломжтой.

Ердийн оксиметр нь инфра улаан туяагаар захын судсууд дахь сатураци (Хүчилтөрөгчийн хангамж) болон пульсыг хэмждэг бол Масимо RAINBOW технологи өөр өөр долгионы урттай 7 өнгийн гэрлийн хугарлын бүртгэл дээр захын судсан дахь пульс, сатураци,PI индексийг хялбархан мэдэж болно. Хэмжилт нь инвазив буюу биед үл нэвтрэх, энэ нь хүний биед ямар нэгэн контакт үүсгэхгүй, арьс болон цусанд ямар нэгэн бохирдолт орох зэрэг эрсдлийг үүсгэхгүй. Хэмжилтийн явцад гэрлийн үүсгүүр тасралтгүй ажилладаг ба олон өнгийн гэрлийн хугарлуудыг бүртгэгч нь бүртгэж байдаг тул тасралтгүй анализ хийж байдаг. Хэмжүүлэгчийн эгшин зуурын өөрчлөлтийг ч алдалгүй, өндөр нарийвчлалтайгаар бүртгэж мэдээлдэг. Иймд өвчтөн эсвэл хэмжилт хийлгэгчийн ямар нэг орчинд эсвэл ямар хөдөлгөөнтэй байршилд байхаас үл хамааран хэмжилтийг үнэн зөв хийх боломжийг олгож байна.
​

RAD57 аппарат нь PN: 2630, 2296, 2297, 2313 гэсэн 4 төрлийн мэдрэгчтэй ба тус бүртээ тохирох хэмжилтийг хийдэг байна. Мөн мэдрэгчүүд нь том хүний болон хүүхдийн гэсэн 2 төрөлтэй байдаг.

Доорхи хүснэгтэд зохих хэмжилтүүд болон мэдрэгчүүдийн хамаарлыг үзүүлэв. RAD57 Ко-Оксиметрийг ашиглан дараахь шинжилгээнүүдийг хийн, хариуг нь түргэн хугацаанд авч болдог.

ТЕХНОЛОГИ

100 гаруй бие даасан болон тус тусдаа хийгдсэнсудалгааны үр дүнд Масимо СЕТ® технологийг гарган авсанба энэ нь хамгийн найдвартай сатураци, пульсыг заадагтөхөөрөмжинд ашиглагдаж байгаа. Мөн клиникийн хамгийн муу нөхцөлд ч өвчтөний захын судсан дахь цусны урсацыниндексийг үзэх боломжийг өгч байдаг.

Masimo Rainbow® SET технологи нь гэрлийн олондолгионы урт, өндөр нарийвчлалтайгаар нийт гемоглобин(SpHb TM), хүчилтөрөгчийн концентраци (SpOC®), Карбоксигемоглобин (SpCO TM), метемоглобин (SpMet®), болон PVI®-н индексийг тус тус биед нэвтрэлгүйгээр (хэмжилтийн явцад тасралтгүй анализ хийж) шинжилгээ хийдэг технологи юм. Клиник тусламж
Picture

ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН МЭДЭЭЛЭЛ

Масимо интернэшнл инк буюу Masimo (NASDAQ: MASI) нь эмнэлгийн технологийн глобал компани ба хэт авиан болон биед нэвтрэлгүйгээр оношлох, мониторинг хийх, эмнэлгийн төхөөрөмж, мэдрэгчүүдийг хамтаар зохион бүтээж, үйлдвэрлэж дэлхийн олон оронд түгээж байна. Жилд ойролцоогоор 100 сая гаруй өвчтөн болон хүмүүсийг Масимогийн шинжилгээний хяналтын багажуудаар үздэг ба Америкийн Нэгдсэн Улсын топ 20 эмнэлгийн 17 нь Масимо технологийн бүтээгдэхүүнийг хэрэглэж, ашиглаж байна.

Үүсгэн байгуулагч нь Жо Киани, 1989 онд Масимо компанийг үүсгэн байгуулсан ба биед нэвтрэлгүйгээр оношлох технологийг боловсруулан улам бүр шинэчлэл хийсээр өндөр мэдрэмжтэй, ашиглахад хялбар, ямарваа нөхцөл шаардахгүй RAINBOW технологийг гарган авч патентыг нь эзэмшиж байна.

Масимо корпораци нь одоогоор дэлхийн ихэнхи орнуудад салбартай ба 4,000 гаруй ажилчидтай, жилийн борлуулалтын орлого нь 700 сая орчим ам,доллар ба хост үйлдвэрлэгчид болох Philips, Atom, Datascope, GE Medical, Medtronic, Spacelabs, and Zoll зэрэг корпорациудад Масимо RAINBOW, Set зэрэг технологуудыг лицензээр эзэмшүүлэн ажиллаж байна

Масимо корпораци нь биед үл нэвтрэх технологиор шинжилгээний зардал, эрсдэлийг багасгах мөн өвчтөний эмчилгээний үр дүнг сайжруулах зорилготой, найдвартай хурдан шинжилгээ, мониторингийн шинэ технологийг нэвтрүүлэх түгээх үндсэн зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Picture

ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО

"Improving Patient Outcomes and Reducing Cost of Care...
...by taking Noninvasive Monitoring to New Sites and Applications."
​Масимо корпорацийн удирдлагын багт Joe Kiani - Chief Executive Officer & Chairman of the Board, Jon Coleman -President, Worldwide Sales & Professional Services and Medical Affairs, Mark de Raad, Rick Fishel, Yongsam Lee, Anand Sampath, ба Tom McClenahan зэрэг хүмүүс ажиллаж байна.

Масимо RAINBOW технологийг 2005 онд танилцуулсан ба 7 өнгийн гэрлийн хугарлын бүртгэл дээр үндэслэсэн аюулгүй хурдан технологи ба дараахь улаанаар тэмдэглэгдсэн параметрүүдийг нэмэлтээр мэдээлж байдаг
Масимо корпораци нь дээрхи технологи, шинэ инноваци болон бүтээгдэхүүнээрээ 1995 оноос хойш өнөөг хүртэл олон улсын эмнэлгийн техник технологийн зөвлөл холбоодуудаас 50 гаруй гранпри шагналуудыг аваад байна.

“НоваЛинк” ХХК нь Масимо Корпорацитай 2015 оноос хойш хамтран ажиллаж байгаа ба 2017 оноос эксклюсив дистрибьюторын гэрээтэйгээр ажиллан RAD57 оношлогооны аппаратыг Монгол улсад импортлон борлуулахад бэлэн болсон байна.

RAD57 КО-ОКСИМЕТРИЙН БРОШУР ТАТАЖ АВАХ

Илгээх
Picture

МОНОС,  АЗИ ФАРМ-ын бүх салбараар худалдаалагдана,
И-МОНОС 1800-1883 (энгийн тарифт) утсаар захиалж, 24 цагийн турш
хүргүүлэн авах боломжтой.  Хүргэлт үнэгүй,

Site managed by Datacom LLC