Новалинк ХХК
  • НҮҮР
  • ШИНГЭН ХҮЧИЛТӨРӨГЧИЙН БЭЛДМЭЛ
  • CHILDLIFE
  • RAD 57 ОНОШЛОГОО
  • ХӨДӨЛМӨР ЭРҮҮЛ АХУЙ
  • ЗӨВЛӨГӨӨ
    • НИЙТЛЭЛ
    • АНТИОКСИДАНТ
  • БИДНИЙ ТУХАЙ
  • BLOG
    • Liqid Oxygen drops
    • ChildLife
  • НҮҮР
  • ШИНГЭН ХҮЧИЛТӨРӨГЧИЙН БЭЛДМЭЛ
  • CHILDLIFE
  • RAD 57 ОНОШЛОГОО
  • ХӨДӨЛМӨР ЭРҮҮЛ АХУЙ
  • ЗӨВЛӨГӨӨ
    • НИЙТЛЭЛ
    • АНТИОКСИДАНТ
  • БИДНИЙ ТУХАЙ
  • BLOG
    • Liqid Oxygen drops
    • ChildLife
Search by typing & pressing enter

YOUR CART

ORGANIC VITAMIN D3

Picture
​
  • Үйлдвэрлэсэн улс: Америкийн нэгдсэн улс
  • Үйлдвэрлэсэн фирм: CHILDLIFE ESSENTIALS
  • Үйлдвэрлэсэн газар: California муж
  • Барааны ангилал: Биологийн идэвхит бүтээгдэхүүн
  • Бүтэц: Шингэн
  • Найрлага: 1 дусал - 500 ОУН (Витамин Д3 )
  • Зориулалт: Д витаминаар хангах
  • Хадгалах хугацаа: 2 жил
  • Савлагаа: 0.338 fl.oz (10 мл)
  • Хэрэглээ: 0 сар - 12 настай хүүхдүүд хэрэглэнэ.
  • Хэрэглэх арга:
0-1 настай хүүхэд: өдөрт 1 дуслаар
1-12 настай хүүхэд: өдөрт 1-2 дуслаар хэрэглэнэ.
  • Хэрэглэж дуусах хугацаа: Хүүхдийн нас, хэрэглэх дуслын тооноос хамаарч 4-9 сарын турш хэрэглэнэ.
Зуны цагт урьдчилан сэргийлэх тунгаар 
- Хүүхэд-500 IU
- Насанд хүрэгчид-1000 IU 
Д витаминаа зайлшгүй хэрэглээрэй.

Д АМИНДЭМ ГЭЖ ЮУ ВЭ? 
ЯАГААД ЧУХАЛ БАЙДАГ ВЭ?

Д аминдэм нь өөхлөг загас, загасны элэгний тос, үхрийн элэг, өндөг, өндөгний шар уураг зэрэг цөөн тооны хүнсний бүтээгдэхүүнд агуулагддаг тосонд - уусдаг аминдэм юм. Уг аминдэм хоол хүнсээр хүний биед орохоос гадна нарны хэт ягаан туяа (Ultraviolet B)-ны нөлөөгөөр арьсан дор нийлэгждэг цорын ганц аминдэм юм. Жирэмсэн үе, нярай, бага болон өсвөр насны хүүхдийн эрчимтэй өсөлтийн үед ясны хэвийн өсөлтийг хангах, кальцийг биед шингээх, дархлааг сайжруулах, зүрх судасны тогтолцооны хэвийн үйл ажиллагааг хангах зэрэгт Д аминдэмийн хэрэгцээ эрс нэмэгддэг. Сүүлийн үеийн судалгаа шинжилгээгээр витамин Д-гийн рецептор нь тархи, зүрх судас, хөх, нойр булчирхай, түрүү булчирхай, бүдүүн гэдэсний эд эрхтэнд байрлан тэдгээр эрхтнүүдийн хэвийн үйл ажиллагааг зохицуулагч гүүр нь болж байдаг. Тэгэхээр витамин Д нь зөвхөн яс, эрхтний үйл ажиллагаанд бус бидний биеийн бүх л хэсгүүдэд шаардлагатай гэсэн үг.​

Д АМИНДЭМИЙН ДУТАГДЛЫН ҮЕД ЯМАР ШИНЖҮҮД ИЛРЭХ ВЭ?

Хүний бие махбод дахь Д аминдэмийн түвшин хангалтгүй байх нь ясны эрдэсжилтэд сөргөөр нөлөөлж, хүүхдийн өсөлт хоцрох, насанд хүрэгчдийн яс зөөлөрч сийрэгжин хугарах эрсдлийг нэмэгдүүлдэхээс гадна доорх олон сөрөг нөлөөг дагуулна.
  • Д аминдэм дутлын улмаас хүүхдэд рахит өвчин үүсэх бөгөөд хүүхдийн яс зөөлрөх, ясны хэлбэр өөрчлөгдөх шинж (майга эсвэл саруй хөл гэх мэт)-ээр илэрдэг.
  • Түүнчлэн Д аминдэм дуталтай холбоотойгоор дархлаа сулрах, цусны даралт ихсэлт, чихрийн шижин, зарим эрхтэний хавдар зэрэг архаг өвчнөөр өвчлөх эрсдэл нэмэгддэг.
  • Өнөө үед Д аминдэм нь зүрхний цус хомсрох өвчнөөс сэргийлэхэд шийдвэрлэх үүрэгтэй болохыг нотолсон байна. Хүний бие дэх Д аминдэмийн түвшин хангалттай байх нь зүрхний шигдээсээр өвчлөх, нас барах эрсдэлийг бууруулдаг аж.

Д АМИНДЭМ ЯАГААД ДУТАГДДАГ ВЭ?

  • Д аминдэмээр баялаг хүнсний хэрэглээ хангалтгүй байх, наранд ил байх хугацаа багассаны улмаас уг аминдэмийн дутал дэлхийн хүн амын дунд түгээмэл тохиолдож байна.
  • Хүйтэн уур амьсгалтай өндөр өргөргийн бүс, агаарын бохирдол ихтэй орчинд амьдрах, нарнаас хамгаалах хэрэгсэл (нарны тос, саравч, сүүдрэвч)-ийг өргөн ашиглах, бараан өнгийн арьстай байх, өдрийн ихэнх цагийг дотоод орчинд өнгөрүүлэх зэрэг хүчин зүйл нь нарны хэт ягаан туяаны нөлөөгөөр Д аминдэмийг нийлэгжүүлэх хүний бие махбодын чадварт сөргөөр нөлөөлж байна. Эдгээр нь нарны хэт ягаан туяа хүний биед шингэх боломжийг хааж, улмаар Д аминдэмийг нийлэгжүүлэх чадавхийг хязгаарладаг.
  • Илүүдэл жинтэй, тарган хүний биед агуулагдах илүүдэл өөх нь Д аминдэмийн шимэгдэлт, ашиглалтад сөрөг нөлөө үзүүлдэг тул Д аминдэмийн дуталд өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
  • Д аминдэмийн дуталд өртөх өндөр эрсдэлтэй хүн амын бүлэгт тухайн аминдэмийн хэрэгцээ ихтэй жирэмсэн эмэгтэй, хөхүүл хүүхэдтэй эхчүүд, нялх, бага насны хүүхэд, эрчимтэй өсөлтийн үедээ байгаа хүүхдүүд багтдаг. Настай хүмүүсийн хувьд Д аминдэмийг шингээх чадвар суларсан, наранд ил гарах хугацаа бага зэрэг шалтгааны улмаас Д аминдэмийн дуталд өртөх эрсдэл нэмэгддэг байна.

МОНГОЛ ХҮМҮҮСИЙН ДУНДАХ Д АМИНДЭМИЙН ДУТЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ 

“Хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний V судалгааны дүнгээр Д аминдэмийн дуталд өртөх өндөр эрсдэлтэй бүлэг болох 5 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд уг аминдэмийн дутал түгээмэл тархалттай байгааг тогтоов.
Тодруулбал, 6-59 сартай хүүхдийн 61 хувь Д аминдэм дуталтай, 28.9 хувь нөөц багатай буюу нийт хүүхдийн 90 орчим хувь Д аминдэмийн хангамж хангалтгүй байна. Түүнчлэн 5 хүртэлх насны хүүхдийн 75 хувьд рахитын эмнэлзүйн сонгомол 16 шинжийн аль нэг шинж илэрсэн нь ужиг, хүнд хэлбэрийн Д аминдэм дутал түгээмэл байгааг харуулж байна.

ХЭРХЭН Д ВИТАМИНЫ ХЭРЭГЦЭЭГЭЭ НӨХӨХ ВЭ?
​

Дээр дурдсанчлан бид хоол хүнсээр болон нарнаас авах Д аминдэм хангалтгүй тул заавал нэмэлтээр авах шаардлагатай. Тиймээс бид та бүхэнд хүүхдэд зайлшгүй шаардлагатай Д аминдэмээр хангах ChildLife компанийн
Хамгийн өндөр чанар, цэвэр байгалийн орцуудыг агуулсан.
  • Алкохол болон генетекийн өөрчлөлттэй бодисгүй
  • Глютений агууламжгүй
  • Химийн өнгө, амт, үнэр оруулагчгүй
  • Сүү, өндөг, шар буурцаг, үр тариа, хөрөнгө, газрын самар, модны самар, зөөлөн биетэн агуулаагүй.
Органик Витамин Д3-ийг хэрэглэхийг санал болгож байна.

МОНОС,  АЗИ ФАРМ-ын бүх салбараар худалдаалагдана,
И-МОНОС 1800-1883 (энгийн тарифт) утсаар захиалж, 24 цагийн турш
хүргүүлэн авах боломжтой.  Хүргэлт үнэгүй,

Site managed by Datacom LLC