Новалинк Уламжлалт эмчилгээний эмнэлэгийг 2006 оноос ЭХ-07/22/2919 тоот тусгай зөвшөөрөлтэйгээр нээн ажиллуулж байгаа ба уламжлалт болон орчин үеийн анагаах ухааны үзлэг, оношлогоо, ЭХО дүрс оношлогоо зэрэг эмчилгээ үйлчилгээг гүйцэтгэж байна.

2012 оноос “Новалинк” эмнэлэгт шинэ эмчилгээний багаж төхөөрөмжүүдийг авч суурилуулан эмчилгээний шинэ арга техникийг хэрэглэн эмчилгээний чанарыг дээшүүлсэн байна. Мөн оноос “Новалинк” эмнэлэгийн их эмч Б.Нарантуяагаар ахлуулсан баг нь агаарын, хөрсний бохирдлоос үүсэх өвчлөл, хүндрэл, хөдөлмөрийн эрүүл ахуй, ажилчдын ажлын байрнаас үүсэх өвчлөл, түүнээс сэргийлэх талаар судалгаа шинжилгээний ажил явуулж олон үр дүнд хүрсэн ба АНУ-ын Masimo корпораци болон түүний судалгаа шинжилгээний компаниудтай холбоо тогтоон, Монгол орны нөхцөлд тохирох судалгааны ажлыг эхлүүлсэн ба RAD57 Ко-Оксиметрийг өөрийн эх орондоо хэрэглэж, үр дүнг нь хүртэх боломж нээгдсэн юм.


Мөн 2012 оноос АНУлсын “World Health Enterprise” групптэй хамтран ажиллаж Эмийн бус хэрэглээг дэмжих зорилготойгоор : Антиоксидант (хоргүйжүүлэх) үйлчилгээ бүхий Хүчилтөрөгчийн хангамж дээшлүүлэх зориулалттай “Шингэн Хүчилтөрөгчийн Бэлдмэл” бүтээгдэхүүнийг 0001021 тоот Монгол Улсын эм БИБ-ний бүртгэлд бүргүүлэн, АНУ-с импортлон борлуулж байна. Мөн хэрэглэгчдийн дунд үр дүнгийн талаархи судалгаа явуулж сайн үр дүнгүүд гарсаар байна. Дээрхи үйл ажиллагаа болон судалгаануудад үндэслэн ХЭА-н цогц шийдлийг боловсруулан гарган ирж, харилцагч байгуулагууддаа санал болгон, хамтран ажиллаж байна.


Мөн бид 2016 оноос АНУ-ын “Child Life Essentials” корпоацитай холбоо тогтоон бага насны (урагаас нярай, нярайгаас-бага- өсвөр насанд хүрэх хүртэлх бүх насны) Хүүхдийн дархлаа, өсөлтийг дэмжих байгалийн гаралтай “ЭКО” шим тэжээл, витамин бэлдмэлүүдийг 2018 оноос АНУ дахь үйлдвэрээс нь шууд импортлон борлуулж байна. Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн үндэсний V судалгааны тайланд үндэслэн Child Life Essentials-ийн бэлдмэлүүд нь Хүүхдийн шим тэжээл, витаминуудын хангалтын цогц шийдэл болох төдийгүй хамгийн үр дүнтэй, хүүхдийн эрүүл мэнд, өсөлтийн амин чухал хэрэгцээ болж байна.


Бидний хийдэг бүх судалгаа шинжилгээ, салбартаа тэргүүлдэг АНУ-ын корпорациудтай түншилж ажилладаг нь хэрэглэгчиддээ сайн - баталгаат, чанартай - үр дүнтэй, шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх үндсэн нөхцлийг бүрдүүлэх баталгаа болдог юм.



БИД ТАНЬД ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ, МЭДЭЭЛЛЭЭР ТУСЛАН ХАМТРАН АЖИЛЛАХДАА ТААТАЙ БАЙХ БОЛНО.



ХАМТРАН АЖИЛЛАХ





ТА ДАРААХ ХЭСГИЙГ БӨГЛӨНӨ ҮҮ. БИД ТАНТАЙ ХОЛБОГДОХ БОЛНО